УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгээсээ гарч, бүлгээ тарааж байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүн УИХ дахь нам, эвслийн бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилдог болох тухай УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг хууль батлагдсан тохиолдолд АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлөх боломж бүрдэх юм. Энэхүү хуулийн төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Харин уг хуулийг батлахаас өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн даргаас чөлөөлөгдөн, бүлгээс гарч буйгаа мэдэгдлээ. Мөн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр УИХ дахь АН-ын бүлгийг тарааж буйг мэдэгдлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
- УИХ-ын сонгуулийн тухай хуульд 8-аас доошгүй санал авсан нам, эвсэл бүлэг байгуулна гэж заасан байдаг. Харин гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийн тоо 8-аас бага бол бүлгийг тараана гэж заасан. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа үүгээр дуусгавар болж байгааг мэдэгдэж байна. Мөн Украинд хийж буй Оросын түрэмгийллийг эсэргүүцэж удаа дараа санал гаргасан ч үл тоосон, Оросын гар хөл болж буй эрх баригчид, Х.Баттулга нарыг эсэргүүцэж буй төдийгүй хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэсэн эрх баригчдын үйлдлийг эсэргүүцэж, тэдний бусармаг үйлдэлд оролцохгүй байх үүднээс ийм шийдвэр гаргасан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
УИХ..д....АН бүлэг устажээ....ЭВ ЭЕЭ хичээсэнгүй...Эх ороноо бодоогүйгээс...Улс Төрийн Ёс зүйгүй...Олон олигархитай...бсан...Албан тушаалын Хэнээтнүүдээс ...Чадамжгүй Этгээдүүдээс Ихэнх Завхарал нь Үндэслэх болжээ...Бүлэггүй боловоо....Мунхаг ууд...ч болдоо
8 с доош гхээр 9 хүнээс 1 хасагдахаар яг 8 бгаан бишүү. Хууль ёсны бүлгээрээ хэвээр бх юм бишүү. Дахиад нэг хүн хамт гарах бсын
эд.нараал.дутав.гэж
Ганбат дахин улс төрд орохооргүй том нүгэл хийлээ, Ард түмнээ бодох биш Эрдэнийг л бодоод бх юм даа хөөрхий хэн нэгний гар хөл боллоо доо