Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс МУГТ, Улсын гарди П.Сүхбатад Улсын арслан цолыг нөхөж олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоосон байна.
Хуульч Н.Эрхэмбаяр, П.Сүхбат агсны гэргий Д.Сарангэрэл нарын нэхэмжлэлтэй уг шүүх хурал зургаадугаар сарын 13-нд болж, ийм шийдвэр гаргажээ.
Тодруулбал:
Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 3.1, 12.4.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цол олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.
Энэ нь шүүхийн шийдвэрээр нас барсан хүнд цолыг нь нөхөж олгуулах асуудлыг шийдвэрлэхээр даалгасан анхны тохиолдол болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Биеэ дээрээ арслан шивүүлж эсэргүйцэхээс өөр яах билээ спорт шудрага байхгүй бол үзэгчгүйл болно
Бөхийн босоо цагаан хийморь тэнгрийн орноо одсон арслан минь баярлах байлгүй дээ
Зөв өө. Тэнгэрийн орноосоо харж байгаа баярлаг ээ. Авгайд нь баяр хүргэе ээ. Баярлалаа !
Ямар сайхан мэндээ вэ? Тэнгэрээс хараад баярлах байхдаа.
Миний авга Монгол улсын начин Лувсандоржийн Дашдаваад харцага цол өгөх болов уу?.Миний авга чинь зааны дайтай Начин даа
Үлдсэн үр хүүхэд ач зээ эхнэр ах дүүс нь баярлах байхаа өнгөрсөн хүн тэнгэрээс хараад баярлана гэж юу байхав дээ