СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кёкүшюзанбатбаярыг гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд НПГ-ын хяналтын прокуроруудын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ.

Д.Кёкүшюзанбатбаярыг гэргий Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард таван өдрийн турш хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн НПГ-т буцаасан.

Шүүхээс хэргийг НПГ-т буцаахдаа шүүгдэгч нарт урьд авсан, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд НПГ-ын хяналтын прокуроруудын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Улмаар

НПГ-аас дээрх дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ. Тодруулбал, , “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн гэх зэрэг хүнд тухайн газраасаа өгч, оронд автомашинууд авч мөнгө угаасан хэрэгт холбогдсон.

Бас Б.Цэрэндоржтой хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал иргэн Вү Сэнчианг гэх хүнд итгэл төрүүлэн 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг Н.Болормаатай хамтран мэхэлсэн хэмээн буруутгаад буй билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.140

ЗГ,УИХ,ЯАМНЫ БИЧГИЙН ХУУРАМЧААР ҮЙЛДЭНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ, НӨГӨӨДҮҮЛ НЬ ХАХУУЛИА АВААД ХМЙЖ ӨГЧИХӨӨД ИЙМЭРХҮҮ АСУУДАЛ ҮҮСЭХЭД ХИЙЖ ӨГӨӨГҮЙ БОЛНО ШҮҮ ГЭСЭН ТОХИРООТОЙ Л БАЙХ

Зочин
1 жилийн өмнө
202.9.47.25

Мөн ч олон хүний эд хөрөнгө эрүүл мэнд олон хүний амьдралаар тоглосон шуналтангууд өгөх ялыг өгч яллах хэрэгтэй.

Зочин
1 жилийн өмнө
103.239.58.195

Ямар зэвүүн хог вэ.

Иргэд
1 жилийн өмнө
202.126.90.134

Зарлах нэг хэрэг энэ Баясгалан Батбаяр нартай хуулийн дагуу ял шийтгэл оноогоод шоронд хийгээч л дээ

Иргэд
1 жилийн өмнө
202.126.90.134

Хэсэг хугацаа өнгөрөөгөөд хуулийн дагуу хэрэгсэхгүй болголоо гээд л зарла

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.