СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол жуулчин Чежү арлаас оргож, хууль бусаар ажилд орох гэж байгаад баригджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Цар тахлаас хойш хоёр жилийн дараа анх удаа визгүй нэвтрэх боломжтой болсон БНСУ-ын Чежү аралд гадаадын жуулчид ихээр зорчих болжээ. Гэтэл Монголын 23 жуулчин Чэжү арал дээр аялал жуулчлалын шугамаар очоод алга болсон байна.

Энэ талаар БНСУ-ын хэвлэл мэдээллээр хууль бусаар хөдөлмөр эрхлүүлдэг Монгол зуучлагч нар хөндлөнгөөс оролцсон байж магадгүй хэмээн мэдээлжээ.

Мэдээллийг тодруулбал, Энэ сарын 22-ны өдөр Чежүгийн олон улсын нисэх онгоцны буудлаар 4 шөнө 5 өдрийн аяллаар 150 монгол жуулчин ирснээс 23 нь сураггүй алга болжээ. Тэд аяллаа дуусгаад 26-ны өдөр эх орондоо ирэх байсан ч буцахаасаа өмнө байрлаж байсан газраасаа холбоогүй алга болсон байна.

Аялал жуулчлалын агентлагийн ажилчин БНСУ-ын хэвлэлд:

-Аяллын хөтөч нар явах өдрийн өглөө шалгахад монголын 23 иргэн ачаа тээштэйгээ байхгүй байсан. Буцах нислэг орой байсан тул онгоцны буудал дээр ирэх байх гэж бодсон ч тэд ирээгүй гэжээ.

Нэг монгол иргэн Солонгос улсад очсоны маргааш буюу 23-ны өдөр Чежү боомтоос Мокпо руу явах гатлага онгоцонд суух гэж байгаад баригджээ. Тэрээр Чежү арлаас оргож, Солонгос дахь бусад монголчуудаар дамжуулан хууль бусаар ажилд орох гэж байгаад баригдсан байна.

аж.

Манай улсын иргэд Солонгост 30 хоног визгүй байх боломжтой тул долдугаар сарын 21-нийг хүртэл буцах боломжтой. Хэрвээ 7 сарын 21-ны өдрийг хэтэрвэл хууль бусаар оршин суугч болж хувирна. Энэ тохиолдолд цаашид Монголоос ирэх жуулчдыг чангатгах болно хэмээн БНСУ-ын талаас мэдээлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.