СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-06-28

“Эрдэнэс Тавантолгой” ХК ажилтан сонгон шалгаруулж авах зар гаргажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанд гадаад харилцааны мэргэжилтэн сонгон шалгаруулж авах зар гаргажээ.

Гурван сарын туршилтын хугацаатай, мэргэжилтний шатлалын G-III зэрэглэлээр буюу 2.671.680 төгрөгийн цалинтай уг ажилтан Улаанбаатар хотын төв оффист байрлан ажиллах ажээ.  

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

⦁ Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны өдөр тутмын үйл ажиллагаанд ажлын байрны  тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажил гүйцэтгэх.

⦁ Удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хэвийн явуулах нөхцөлөөр хангах,

⦁ Гадаад, дотоод томилолтын үйл ажиллагааг зохион байгуулах,

⦁ Удирдлагын тухайн жилийн, улирлын, сарын, 14 хоногийн, 7 хоногийн ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжилтийг тухай бүр гарган, танилцуулах,

⦁ Хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, уулзалтад оролцох хуваарийг гаргах, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих,

⦁ Гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах, удирдамж, чиглэлийн дагуу зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. /Гадаадад сургууль төгссөн бол давуу тал болно./

2. Мэргэжлээрээ 3-5 жил ажилласан байх. 

3. Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх. Гуравдагч хэлийг эзэмшсэн бол давуу тал болно.

4. Удирдан манлайлах, төлөвлөх, зохион байгуулах ур чадвартай байх.

5. Харилцааны өндөр соёлтой, зөв төлөвшил хандлагатай, хариуцлагатай байх.

6. Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх.

7. Архив, албан хэрэг хөтлөлтийн мэдлэгтэй бөгөөд Монгол хэл, бичгийн найруулга зүйн өндөр ур чадвартай байх.

8. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх.

9. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

10. Шаардлагатай тохиолдолд орон нутагт ажиллах боломжтой байх.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 06 сарын 24-ний өдрөөс 07 сарын 01-ний өдрийн дотор  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот.

Утас: 976-75055555 /310/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.