Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байшин барихаар суурийн нүх ухаж байсан хоёр хүн барилгын материалд даруулж нас барсан байна.
Осолын талаарх дуудлагыг 06.26-ны өдрийн 12:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 12:05 цагт ангиас гарч зургаан км зам туулан 12:12 цагт очиход иргэн Ө-ийн хоёр давхар байшингийн суурийг цутгаж байсан Архангай аймгийн Хотонт сумын харьяат иргэн Д /24 настай, эрэгтэй/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн Э /18 настай, эрэгтэй/ нар барилгын суурийн нэг метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокт даруулж, нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.