СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-26

“Хувьсгалын жимээр Сэлэнгэ-100 км” явган алхалтын аялал Сэлэнгэ нутгаас эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Хувьсгалын жимээр Сэлэнгэ-100 км” явган алхалт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Сайханы хөтөл” хэмээх байгалийн үзэсгэлэнт газраас эхэллээ. Энэхүү алхалт нь Хангай бүсийн дунд зохиож байгаа бөгөөд Эрдэнэт, Дархан, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нийт 70-аад алхагч оролцож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын А/780 дугаар тушаалын дагуу хэрэгжүүлж буй эл үйл ажиллагааг өнгөрсөн хавар Монгол орны баруун бүсэд орших Завхан, Говь-Алтай, Баянхонгор болон Архангай аймгийн нутгаар амжилттай зохион байгуулсан байна.

Энэ удаад Хангайн бүсийн 4 аймгийн явган алхагчдын дунд явуулсан санал асуулгаар Сэлэнгэ аймгийг сонгожээ. Ийнхүү Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй “Нэг аймаг-100 км” зуны алхалтын хөтөлбөр Ардын хувьсгалын өлгий нутаг Алтанбулаг, Сүхбаатар сумын нутагт үргэлжилж байна.

Аяллын хөтөлбөр Сайхан хөтөл, Партизаны хөшөө, Хулан хатны хөшөө, Партизаны талбай, Тужийн нарсны цамхагт өндөрлөг, Тунамал нарс кэмп, Гүн нуур, Алтанбулаг хувьсгалчдын музей, Үдшийн үйл ажиллагаа, Галт тэрэгний аялал, Бусад хөтөлбөр зэрэг маршрутаар аялана.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар хэрэгжиж буй орон нутаг дахь үйл ажиллагааны зохион байгуулагчаар Сэлэнгэ аймгийн ЭМГ, аймгийн Биеийн тамир спортын газар, Сэлэнгэ аймгийн явган алхалтын холбоо ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, Алтанбулаг сумын ЗДТГ, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, “Сэлэнгийн Долгио” чуулга, Монголын явган алхалтын холбоо оролцож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.