СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-24

Салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн  ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээсэн бөгөөд тус хуралдаанаар салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, цаашид анхаарах зарим асуудал мөн түүнчлэн 2022 оны 3 дугаар улиралд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай хэлэлцлээ.

 

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 01-р тогтоолоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажиллах нийтлэг журам”-ыг баталсан тул дээрх хууль тогтоомжид нийцүүлэн салбар зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэх шаардлага тулгарсан. Дээрх үндэслэлээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоог шинэчлэн батлахыг дэмжсэн юм.

 

Хурлын үеэр НЦУГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд нар оны эхний 5 сарын байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол гэмтлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Мөн Олон нийтийн цагдаа, холбогдох алба хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өгч, салбар зөвлөлийн бүрэлдэхүүн Замын цагдаагийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.