“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төмөр замын тээвэр, ложистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж Олон Улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаар /ОСЖД/ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн экспорт, импорт, орон нутгийн ачааны хэмжээг албан ёсоор тодорхойлох, Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ачаа эргэлтийг хурдасгаж тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор их засвар хийх санхүүжилтийн асуудлыг богино хугацаанд хамтран шийдвэрлэнэ.
Түүнчлэн “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын дээд сургууль, Төмөр замын политехник коллежийн материаллаг баазыг түшиглэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн инженер, техникийн ажилчдад мэргэшил дээшлүүлэх сургалт, мэргэжилтэй ажилтны захиалгат сургалт, ажлын байран дахь дадлагажуулах түр сургалтыг байнга зохион байгуулах, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүтгүүр, вагон, шаардлагатай замын техник, засвар, үйлчилгээг хийх, хоёр байгууллагын хооронд үүссэн санхүүгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.