СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-24

"Мөнгө зээлж, хүүнд нь байранд үнэгүй суулгана" хэмээн иргэдийг залилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хөдөө, орон нутгаас нийслэл рүү шилжин ирж буй айл өрхүүд, оюутнуудад нэн тэргүүнд тулгардаг асуудал нь байр, орон сууц. Тэдний энэ сонирхлыг ч залилагч этгээдүүд ашиглаж байна.

Ер нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ буюу бидний Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэргийн үйлдэл, арга жил ирэх тусам улам нарийсаж байна.

Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа үйлдлийн аргуудаас дурдвал:

  • Бидний нэрлэж заншсанаар орон сууцны ордер болон бусад баримтыг хуурамчаар үйлдэх. /Залилагчид түрээслэгч нарт хуурамчаар үйлдсэн ордероо үзүүлж, өөрийн байр хэмээн итгүүлэн, бусдын байрыг дамлаж түрээслүүлэх гэмт хэрэг нэмэгджээ/
  • Гэрээ ашиглах /Шинээр барьж байгаа барилга, орон сууцыг үзүүлэн итгэл үнэмшил төрүүлж гэрээ хийж урьдчилгаа авч мөнгө залилж байна/
  • Барилга орон сууцны төсөлд хамруулна. /Хямд үнэтэй болон түрээсийн байранд оруулж өгнө гэж иргэдэд итгүүлж залилах гэмт хэрэг үйлдэж байна/
  • Мөнгө зээлж хүүнд нь байранд үнэгүй суулгана. /Байрлал сайтай байрны зар байршуулж мөнгө зээлж байрандаа үнэгүй суулгана гэж урьдчилгаа мөнгө авч иргэдийг залилж байна/
  • Байр түрээслүүлнэ. /Байрлал сайтай байр түрээслүүлнэ гэх зарыг олон нийтийн сүлжээнд байршуулж холбогдсон иргэдэд бага үнэ амлаж урьдчилгаагаа өгөхгүй бол өөр хүнд түрээсэлнэ гэж хэлж залилах гэмт хэрэг үйлдэж байна/

#залилагчид_боломж_бүү_олго

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.