Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт тав хоногийн хугацаатай шаардлага хүргүүллээ.
Малчин н.Энх-Амгалан:
- "Бадрах энержи" ХХК ураныг уусган баяжуулах аргаар үйлдвэрлэл явуулж байгаа. Энэ нь газрын гүнд 120 метрт 45 нэр төрлийн химийн бодисыг шахаж, ураныг газар дор уусган баяжуулж олборлож байна. Улаанбадрах сумын иргэдийн Монгол улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны тавдугаар сарын 28-нд тушаал гаргасан. "Бадрах Энержи" ХХК-ийн ойр хавийн гүний болон хөрсний усанд шинжилгээ хийж нэр бүхий найман усыг хүн, мал уувал үхлийн аюулд хүрнэ гэсэн тогтоолоор баталсан. Уран болон хүнцэл хүнд металл цацраг нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 22-92 дахин их байна гэж тогтоогдсон. Гэвч хоёр жилийн хугацаанд ямар ч арга хэмжээ авсангүй.
Хамгийн сүүлд гэхэд 2022 оны гуравдугаар сарын 6-нд Улаанбадрах сумаас 30 гаруй километрт амьдардаг Саранжаргалынд ямар ч үсгүй нүцгэн ишиг гарсан. Үнэнхүү гэх малчны өглөө ус уусан есөн үхэр газар дээрээ үхсэн.Тавдугаар сард Г.Ариунболдын малчны хотонд амьгүй голоороо нугаларсан ботго төрсөн. Улсын төв лаборатори руу шинжилгээнд явуулахад хариу нь механик гэмтэл гэж гарсан.
Энэ нь гүний усанд 45 нэр төрлийн химийн бодис шахсантай шууд холбоотой. Улаанбадрах суманд одоо хатуулаггүй, амны ус гэж байхгүй. Цэвүү-1, 2 нэртэй газрын усанд 2020 онд хэмжилт хийхэд хатуулгын хэмжээ 6.75 гарсан. Зөвшөөрөгдөх хэмжээ гурван бүхэл байдаг. Энэ жил 8.53 гарсан.
Бадрах Энержи ХХК-тай холбоотой усны асуудал Улаанбадрах сумын хувьд гамшгийн хэмжээнд хүрлээ. Үүнийг монголын ард түмэн мэдэх ёстой. Улаанбадрах сумын иргэд, малыг төр засаг маань хөсөр хаячихаад байна.
Малчин Х.Энх-Амгалан:
- Монгол улсын Үндсэн хуульд Монгол улсад газар, түүний хэвлий, ус, ургамал, ой мод, ан амьтан, байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна хэмээн заасан байдаг.
2022 гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын 110 дугаар тогтоолоор "Эрдэс Монгол" ХХК Баянбогд хайрханы тусгай хамгаалалттай газар хууль бус лиценз олгосон.
Улаанбадрах сумын нийт иргэдийг төлөөлөн "Эрдэс Монгол" ХХК үйл ажиллагаа явуулахаар суманд ирвэл бид хатуу тэмцэнэ шүү гэж анхааруулж байна.
Улаанбадрах сумын Баянбогд багийн Засаг дараг Д.Гантөр:
-Бидний хүргүүлж буй шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй хурц тэмцэл хийх болно гэдгээ мэдэгдэж байна. "Бадрах Энержи" компанийн үйл ажиллагааг нэн яаралтай зогсоохыг шаардаж байна. Хариугаа тав хоногийн дотор авна гэлээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bolioooo orkuudaaa uls ornoo bod!!!! Delhiiid mongol shig hugjilgui gazar uldsengui! Amidrah arga ni gatsaah zogsooh oos uur umgui, usgui ishig tursun bol ta nar shig malnaas bolson biz, yaasan ch um bgain hahahha, uur shig tsaraitai ishig biz
Битгий хуцаад байгаарай, муусайн саалтуурууд!!! Монгол Улс улсын дайтай хөгжих ёстой битгий худлаа хөгжилд садаа болоод бай!!!
Одоо та нарт итгэдэг үхэрнүүд овоо цөөрөө байлгүй