СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-06-24

SARS CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх Бх-ПГУ оношлуур хандивлалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

SOS Medica Mongolia эмнэлгээс SARS CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх PCR оношлуурыг хандивлалаа.

ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр чадвартай, вирусийн хувилбаруудыг үзэх боломжтой, 44 мянган хүнд шинжилгээ хийх 400 сая гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий орчин үеийн оношлуурыг хүлээлгэн өглөө. Оношлуурыг төрөх эмнэлгүүд ба дүүргийн эмнэлэг мөн Нийслэлийн эрүүл мэндийн газарт болон ЗӨСҮТ, НЭМҮТ зэрэг байгууллагад хандивлалаа. Үйл ажиллагаанд ЭМС-н зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, Sos Medical Mongolia эмнэлгийн захирал Л.Сарангэрэл болон бусад төлөөлөл оролцсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.