СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Чингис хаан" банк ЭМДЕГ-т 27.8 тэрбумыг төлөх ёстойг баталгаажууллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Өнөөдөр “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй, “Чингисхаан банк” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагч буюу "Чингис хаан" банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор Дээд шүүх хянан хэлэлцлээ. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Тодруулбал,

ЭМДЕГ тус банкнаас Эрүүл мэндийн даатгалын сангийн 27.8 тэрбум төгрөгийг гаргуулахаар өнгөрсөн жил Иргэний хэргийн шүүхэд хандсан юм.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.