СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Домогт Шарын гол” ХХК-ийн “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газарт ажиллалаа.

Тус компани нь 1996 онд ойжуулалт, нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 3,691 га ойн санг гэрээгээр эзэмшдэг.

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орны ой болон орон нутгийн ойн генийн сангийн хөгжил” төслийг амжилттай хэрэгжүүлж, “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газрыг байгуулсан юм.

Одоогоор тарьц, суулгацын 100,000-500,000 ширхэг нөөцтэй.

Тус мод үржүүлгийн газарт Монголын Улаан номд орсон, ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлэх туршилт, судалгааг анх удаа амжилттай хийж, одоогоор 10 мянган тарьцын нөөц бүрдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газартай хамтран жодоо модыг Сэлэнгэ аймгийн Хонин нугад тарихаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Ойжуулалтын чиглэлээр олон жил тогтвортой ажиллаж байгаа “Домогт Шарын гол” ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг талархан дэмжиж байгааг захирал З.Оюунтуяа хэллээ.

Энэхүү хөдөлгөөн амжилтай хэрэгжихийн тулд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудыг хүчин чадлыг сайжруулж, технологийн шинэчлэл хийх нь чухал гэдгийг онцлов.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.