СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-23

Алтай таван богд руу явах зөвшөөрлийг “e-Mongolia”-с авах боломжтой болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

E-Mongolia” академийн баг Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 52 үйлчилгээг цахимжуулжээ. Үүний дотор, Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р ангиас олгодог Алтан таван богд руу явах зөвшөөрлийг цахимжуулсан байна.

Мөн тус аймгийн иргэдэд “e-mongolia” ашиглах талаар заавар, зөвлөгөө өгчээ.

Түүнчлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгсөн байна. Мөн төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАХИМЖСАН 52 ҮЙЛЧИЛГЭЭГ ДУРДВАЛ:

Баян-Өлгий аймгийн Авто Тээврийн төв-3 үйлчилгээ
Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар-1 үйлчилгээ
Баян-Өлгий аймйн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар-9 үйлчилгээ
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар-2 үйлчилгээ
Баян-өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар-11 үйлчилгээ
Баян-Өлгий Суат ХХК-1 үйлчилгээ
Баян-Өлгий Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар – 7 үйлчилгээ
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар-8 үйлчилгээ
Өлгий сумын ЗДТГ-1 үйлчилгээ
Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө АА газар-5 үйлчилгээ
Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар ОНӨҮГ-2 үйлчилгээ
Баян-Өлгий аймгийн музей-1 үйлчилгээ
Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р анги-1 үйлчилгээ
Ингэснээр нийт 21 аймгийн нутгийн захиргааны 1282 үйлчилгээ “e-Mongolia” системд цахимжиж, нэгтгэгдээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.