- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
- Ковид-19
LIVETV CONTENT
- Бусад категори
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагдаж буй мэргэжлийн ур чадварын “Монгол Абилимп–2022” анхдугаар уралдаан болж байна.
Уралдаанд хөгжлийн бэрхшээлтэй 18-45 насны иргэд бэйкэри, тогооч, массаж, маникюр, үсчин, оёдол, word боловсруулалт, цэцэрлэгжүүлэлт, вэб хуудас хийх, постер загвар хийх, модон сийлбэр, уран хатгамал, байгалийн зураг, мужаан зэрэг 14 мэргэжлийн төрлөөр оролцож байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах, авхаалж самбаа сорьсон “Монгол Абилимп-2022” улсын анхдугаар уралдааныг үндэсний хэмжээнд нээлттэй зохион байгуулж байна. Уралдаанд 13 мэргэжлийн төрлөөс тус бүр эхний хоёр байрыг шалгаруулж, нэг дүгээр байранд орсон оролцогчдод олон улсын ур чадварын уралдаанд оролцох эрх олгоно.
Зохион байгуулагчаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрийн төв, Абилимпийн холбоо, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл өргө зүйн төв хамтран ажиллаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.