АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-23

LIVE: МХЕГ: Краныг хазгай, тэгш бус газар байрлуулсны улмаас осол гарсан байж болзошгүй

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Хан-Уул дүүргийн 18-р хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасантай холбоотой асуудлаар өнөөдөр МХЕГ-аас мэдээлэл өглөө.

МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Мягмар:

- Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт хяналт шалгалт сүүлийн хоёр жил зогссон. Гэсэн ч өнгөрсөн хоёрдугаар сард Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, ААН-д албан шаардлага хүргүүлсэн.

Улмаар дөрөвдүгээр сарын 10-наас зургаадугаар 10-ны хооронд барилгын ажил явагдаж байгаа газруудад болон ашиглагдаж байгаа ч эрсдэл өндөртэй барилгуудад улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн хүрээнд шалгалт хийлээ. .

Тухайн барилгуудтай холбоотойгоор эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэр гаргуулах, зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээг хугацаанд авсан.Мөн шалгалтад хамрагдсан барилгуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй байдлын чиглэлээр ч асуудал үүссэн.

Одоогийн байдлаар Монгол Улсад нийт 17 мянган өргөх байгууламж бүртгэлтэй байдгаас 14 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна.БХБЯ 100 аж ахуй нэгж магадлан батламжлал өгдөг байна. Харин өргөх өргүүр буюу кран 3000 орчим бүртгэлтэйгээс 360 орчим нь автокран байна.

МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Б.Батзориг:

-Өчигдрийн кран унаж, хоёр хүний амь эрсэдсэн барилгад Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн хавраас эхлэн зөвлөмж хүргүүлж байсан. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын зүгээс аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна.

Хоёр сарын хугацаанд хийсэн шалгалтын хүрээнд . Тухайлбал, мэдэгдэх хуудсын 11-р зүйлд заасны дагуу кран хариуцагчаар мэргэжлийн хүн томилж ажиллуулах зөвлөмж өгч байсан. Мөн гүйцэтгэх компанийн ХАБ, удирдах ажилтнуудад заавар зөвлөмж өгч ажилласан.

МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү: 

- Хан-Уул дүүргийн 18-р хороонд барьж буй, "Номин Реалтор"-ын захиалга өгсөн барилгын талбайд гурван өргөгч төхөөрөмж байрлаж ажиллаж байсан.

БНХАУ-д үйлдвэрлэсэн. Хоёр авто, нэг цамхагт кран байсан. Цамхагт кран тухайн үед ажиллаагүй. Осол гаргасан авто кран 50 тоннын даацтай. Тухайн хашаанд өөр авто кран ажиллаж байсан.

Барилгын компани кран ашиглахдаа зориулалтын зам талбайг засаж, тэгшилж ашиглах ёстой байдаг. Гэтэл тус компани . Тэр кран хувь хүний эзэмшлийнх бөгөөд тус барилга дээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллуулж байсан.

Эцсийн байдлаар гэм буруутныг цагдаагийн байгууллага тогтооно. Мэргэжлийн хяналтын газраас өөрийн чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгөх боломжтой гэлээ.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.