АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-22

🔴 LIVE: Д.Манлайбаатар: Байлдагчид дарамт шахалт ирж байсан эсэхийг шалгаж байна

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 хоногийн өмнө

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод нь задарч нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, Энэ сарын 16-ны өдөр 16.00 цагийн орчимд 18 настай Н гэгч нь яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилжээ. Улмаар тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гарагийн орой нас барсан байдаг.

Тэгвэл уг асуудлаар Дотоодын цэргийн штабаас дараах мэдээллийг хийлээ.

Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис:

-Дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч зургаадугаар сарын 17-нд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Бид маш их харамсаж байна.

Зургаадугаар сарын 15-нд тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон. Ар гэрийнхэн нь ирж эргэсэн. Талийгаачийн нагац ах, эхнэр нь зургаадугаар сарын 17-ны өдрийн өглөө бидэнтэй уулзсан. Бүх талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж байгаа. Ямар ч тохиолдолд уг асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзээд ЦЕГ-т албан ёсоор өргөдөл гаргасан гэлээ.

Байлдагчийг алба хааж байсан ангиас нь өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэлэв.

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Д.Манлайбаатар:

-Зургаадугаар сарын 17-нд Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас гарсан харамсалтай хэрэгтэй холбоотойгоор үүрэг өгсөн.

Манай газраас гурван алба хаагч, Дотоодын цэргийн штабын хяналт шалгалтын алба хаагчид, тухайн цэргийн ангийн, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Дотоодын цэргийн албаны үйл ажиллагаатай холбоотой албаны шалгалт хийгдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа байгууллагууд байлдагч нас барсантай холбоотой явцад нарийвчлан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын байгууллагаар хяналт тавиулан харьяалал тогтоолгоод, хэрэг Авлигатай Тэмцэх Газарт шилжсэн.

.

Мөн эмнэлэг, шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт, цэргийн ангийн бичлэгийг нарийвчлан үзэж байгаа. Эцсийн байдлаар хэн нэг албан тушаалтан, алба хаагчийг буруутгах, зөвтгөх асуудал яригдах болоогүй гэлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.