СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-06-22

“Алтан богд” хотхоныг барьсан компанийнхнаас хахууль авсан дарга нарыг нэмж шалгаж дуусав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж тэргүүтэй гурван хүнд холбогдох хэргийг нэмж шалгаж дуусжээ.

Дээрх хоёр хүн билээ. Улмаар хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэхээр хандсан ч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад байсан юм.

“Алтан богд” хотхоныг барьж ашиглалтад оруулсан “Эсү трейд” ХХК-ийг үүсгэн байгуулагч, “Сандэй плаза”-гийн эзэн Т.Бат-Өлзийгийн охин Б.Сэлэнгэтэй хамтран амьдрагч залуу нь дээрх хоёр хүнд хахууль өгснийг АТГ-ын мөрдөгчид тогтоосон аж.

140 айлын орон сууц бүхий үйлчилгээний зориулалттай “Алтан богд” хотхоны барилгыг хүлээн авахын тулд М.Баянмөнх нь албаныхаа чиг үүрэг буюу НМХГ-ын Тамгын газрын даргын албан тушаалд хамааралгүй байсаар атал Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд 2021 оны аравдугаар сарын 29-нд Төрийн банкны дансаараа “зээл” гэсэн утгаар гурван сая, дараа сарынх нь 11-нд Хан-Уул дүүргийн “Жаргалан” хотхоны гадна “Ланд круйзер-200” автомашин дотор бэлнээр 40 саяыг авчээ. Түүнээс хойш гурван долоо хоног шахмын дараа буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 28-нд 30 сая төгрөг бэлнээр авсан.

Харин Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дахь нэгэн рестораны вип өрөөнд гурван мянган ам.долларын хахууль авсан аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.