СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-06-22

“Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууныг хахууль өгсөн хүнтэй нь суллажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

“Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууныг хахууль өгсөн хүнтэй нь суллаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байсан үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилсан билээ. Улмаар яллагдагчаар тооцон цагдан хорьсон.

Түүнд 3000 ам.долларын хахууль өгсөн хэрэгт ulstur.mn хэмээх цахим хуудсыг үүсгэн байгуулсан, нийслэлийн Сэтгүүлчдын нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүн Б.Ганзоригийг холбогдуулсан бөгөөд уг хоёр хүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж шүүх үзсэнээр тэднийг суллаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Э.Номинчулуунд холбогдох хэргийг ЭЦА-наас АТГ-т шалгуулахаар шилжүүлээд удаагүй байхад тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон, хээл хахууль авсан бөгөөд нийслэлийн Сэтгүүлчдын нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүнтэй хэд хэдэн гэрээ байгуулан мөнгө өгч, авсан үйлдэл дээрээ хууль сахиулагчдад саатуулагдсан юм.

. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан хэрэгт холбогдсон.

“Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд шалгуулж байхдаа дээрх ТББ-ын тэргүүнээс 3000 ам.доллар авсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.