Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын " Үр ашигтай хөрөнгө оруулалт, хэмнэлтийн бодлого уулзалт, зөвлөгөөн"-д оролцлоо.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын хүнд үед улс эх орон болоод нийт иргэддээ үзүүлсэн дэмжлэг нь Эрдэнэт үйлдвэр болоод уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр шим байсныг тодотгоод талархал илэрхийлж амжилт хүслээ.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлснийг Эрдэнэт үйлдвэрийн хамт олон дэмжин 100 сая мод тарьж, арчлан, ургуулах амлалт өгөөд байгаа юм.
Тус амлалтын биелэлтийг хангах хүрээнд Ойн инновацийн Эрдэнэт паркийг Монгол улсдаа анх удаа байгуулсан.Тус парк нь ойн генетик нөөцийн Эрдэнэт төв, хөрс биотехнологийн Эрдэнэт төв, мод үржүүлгийн Эрдэнэт цогцолбор, ногоон хөгжлийн төв гэсэн 4 төвөөс бүрдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.