Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл /2022.06.20/ гаргаж үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орсон талаар мэдээлэв.
“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д заасан “1-ээс 4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, 5-аас дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-ээс 4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-аас дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна.
Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж, идэвх санаачилгагүй бөхийг хасч, нөгөө бөхийг давуулах” өөрчлөлт орууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
1 tsag 10 min huleeh hereguu????
Энэ ур чадваргүй, удаан назгай өөхнүүдийг харах гэж 1 цаг 10 минут хүлээх үү. Хайран цаг хугацаа, урьд эртний мал хариулахаас өөр ажилгүй, уулзаж наадаж цаг нөхцөөдөг үе биш шүү
Арай удаан биш үү
Үндэсний бөх гэдэг бол үзэгчдэд зориулсан үзүүлбэр байсаар ирсэн. Харин энэ журмыг бөхчүүд өөрсдөө ярьж байгаад үзэгчдийн эрх ашгийг огт харгалзахгүй өөрсөддөө зориулж гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй. 1 цаг 10 минут хоёр нүцгэн нөхөр хөөцөлдөхийг харж суухаар биднийгээ дэглэж журамлаж байна. 30-40 минут бол хангалттай ш дээ. Бид тэднийг харах дуртайдаа биш үзүүр түрүүгээ үзэхээр л тэвчиж суугаа юм.
За наадах чинь амьдрал дээр бөөн маргаан будлиан болно. Ойлгомжтой! Шинэчлэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол дорвитойхон өөрчлөлт хийе! Тухайлбал; —тодорхой талбайд барилдах —удсан тохилдолд шодож харцагдаж бариулах —эсвэл ямар нэгэн барьц бариулж эхэлж барьцаа алдсан нь ялагдах гэх мэт —цолоо хамгаалдаг, хураалгадаг дүрэмтэй болох —1,2-ын давааны оноолтыг ойлгомжтой тогтсон системтэй болгох. (Сумо-гоос авах юм их бий)