Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан энэ сарын 27-ны өдөр болохоор болжээ.
Нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг шалгах явцад маргаан бүхий шинэ нөхцөл байдал илэрсэн тул Үндсэн хуулийн цэц өмнө нь шийдвэрлэсэн маргааныг дахин хэлэлцэхээр болжээ.
Иймд түүнийг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хийхээр товложээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.