ДЭМБ болон Монгол Улсын хамтын ажиллагааны талаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касайтай ярилцлаа.
-Монгол Улсын хувьд дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр эхний 18-д ордог томоохон газар нутагтай. Цар тахлын хувьд авч хэрэгжүүлсэн бодлогыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-ДЭМБ нь Монгол Улс болон гишүүн улсуудтайгаа нягтын хамтын ажиллагаатай. Ковид19 халдвар бүртгэгдэж эхэлмэгц бид улс орнуудад зөвлөмж чиглэл өгч тусламж шаардлагатай улсуудад тусламж дэмжлэг үзүүлсэн. Монгол улсын авч хэрэгжүүлсэн Ковид19-ийн арга хэмжээг бид маш өндрөөр үнэлж байгаа.
Бүс нутгийн ойлголцол хамтын ажиллагаа өнгөрсөн Ковидын хугацаанд маш сайн байсан гэж хэллээ. ДЭМБ болон Монгол улсын хамтын ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ завшааныг ашиглаад ДЭМБ-д итгэл хүлээлгэсэн Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлмээр байна. Энэ итгэлцлийн үр дүнд бид илүү ойр хамтран ажиллаж чадсан. Өмнө хэлсэнчлэн бид Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн талархууштай хэд хэдэн арга хэмжээг онцолмоор байна. Жишээлбэл, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд засгийн газар маш хурдан шийдвэр гаргаж Ковид-19-ийн эрсдэлийг 10 сар тогтоон барьсан.
-Монгол Улсын хувьд цар тахлыг эх орондоо оруулахгүй 10 сар тогтоон амжилттай ажилласан ийм улсын нэг. Харамсалттай нь 2100 гаруй хүн ковидын улмаас амиа алдлаа. Манай улсын хамгийн том давуу тал сайн туршлагыг та юу гэж хэлэх вэ?
-Энэ нь Монгол Улсад удирдлага манлайлал хүчтэй байгаагийн нотолгоо. Энэ 10 сарын хугацаанд бэлэн байдлаа хангахад маш өндөр ач холбогдолтой цаг хугацаа байсан. Тэгэхээр эхний онцлох арга хэмжээ ийм байна. Хоёрдахь нь энэ 10 сар нь бэлтгэл базаах нэг хэсэг болсон. Загийн газраас вакциныг нэвтрүүлэх тал дээр маш их хүчин чармайлт гаргасан. Зөвхөн вакцин нь ч биш маш олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн. Вакцин хүлээж авмагцаа дархлаажуулалтын арга хэмжээг амжилттай шуурхай зохион байгуулсан.
Монгол Улсын хувьд нэн шаардлагатай эрсдэлт бүлгээ зорилтод түвшинд хүргэж дархлаажуулсан цөөн хэдэн улсын нэг. Бид энэ ажлыг маш өндрөөр үнэлж байгаа. Ковид-19 нь шинэ халдвар учраас ямар эмчилгээ хийх, ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байсан.
Шинэ халдвар гэдэг нь аливаа арга хэмжээг хэрэгжүүлж үзээд дараа нь үнэлээд тэгээд юу сурснаа хэрэгжүүлнэ гэсэн үг. Эхлээд хэрэгжүүлж үзээд үнэлээд дахин сайжруулна гэсэн үг. Энэ тал дээр Монгол улс үлгэр жишээ болсон.
Туршиж үз сайжир, туршиж үз сайжир. Үүний нэг жишээ нь өвчтөний тусламж үйлчилгээний зохицуулалт. Монгол Улс гэрийн эмчилгээг нэвтрүүлж эмнэлгийн нөөцөө оновчтой хуваарилж ажилласан. Бид Монгол Улсын энэ жишээг бусад улсуудтай хуваалцаж тэдэнд жишээ болгож өгсөн. Мэдээж тухайн улс орнууд өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулан хэрэгжүүлсэн. Бусад Улс орнууд Монгол улсын энэ туршлагыг өндрөөр үнэлсэн.
Энэ асуултад хариулахын өмнө халдварын улмаас хайртай дотнохүнээ алдсан гэр бүлүүдэд гүн эмгэнэл илэрхийлье. Бусад бүсүүдтэй харьцуулахад манай бүсэд харьцангуй цөөн хүн амь үрэгдсэн. Бид нас баралтыг багасгаж нийгмийн тогтвортой байдлыг хадгалах дээр анхаарч ажилласан. Энэхүү амжилтын нэг жишээ нь Монгол улс. Үүний учир шалтгаан нь нэгд, Засгийн газар идэвхитэй манлайлж ажилласан. Хоёрт, эрүүл мэндийн ажилтнууд нь сүүлийн 2.5 жилийн турш хүний амь насыг аврахын тулд эцэж цуцалтгүй ажиллаж байсан.
Энэ цаг үе хүн бүрд хэцүү байгааг ойлгож байна. Тушаал журмыг даган биелүүлж олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах амаргүй. Гэхдээ иргэн бүрийн хичээл зүтгэл үр дүнгээ өгсөн. Монгол Улсын Засгийн газрын удирдлага, Эрүүл мэндийн салбарын удирдлага. Тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, монголын ард түмэн хамтдаа энэ үр дүнд хүрсэн бөгөөд та бүхэнд талархлаа илэрхийлмээр байна.
-Та түрүүн ярианыхаа дундуур хэллээ дасан зохицож амьдрах тухай ярилаа. Монгол Улсын хувьд хавраас эхлүүлээд жуулчдыг хүлээж авсан. Япон улсын хувьд саяхнаас жуулчдыг хүлээн авч эхэлж байна. Дасан зохицож амьдрахын хэв маягт шинэ сорилтыг та юу гэж харж байгаа вэ. Дасан зохицож амьдрахын тулд бид цаашдаа, хүн төрөлхтөн яах бол гэдэг дээр та ямар байр суурьтай байна?
-Ирээдүйд дахин дэгдэж болно. Тийм учраас бид хариу арга хэмжээний тогтолцоогоо бэхжүүлж хамгаалах ёстой. Гол нь хариу арга хэмжээний нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд дарамт учруулахгүй байх хэрэгтэй. Бид үүнийг хангах зорилгоор вакцин тандалт, өвчтөний тусламж үйлчилгээний хосолсон загвар аргачлалыг гаргасан. Шинэ дэгдэлт гармагц бид хавьтлын арга хэмжээг шуурхай зохион байгуулж халдварыг хумих хэрэгтэй.
Монгол улсын Засгийн газар энэхүү тогтолцоог бий болгох дээр анхаарч ажилласан бөгөөд үүнийг үргэлжлүүлэн боловсронгуй болгох нь зүйтэй. Тэгвэл бид дараа дараагийн давалгаанд бэлэн байж чадна. Гэвч энэ бүх ажлын хамгийн чухал зүйл нь хувь хүний ухамсар. Хүмүүс ариун цэвэртээ анхаарч гараа угааж, ханиадтай үедээ бусдаас зай барьж, өвдсөн бол гэртээ байж ажил сургуульд явахаас зайлс хийх хэрэгтэй. Энэ энгийн горимоор нийгэм маань ковидтой дасан зохицно.
-Та өчигдөр /2022.06.17/ Монгол Улсын Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайдтай уулзлаа. Засгийн газар болон ДЭМБ-ын хамтын ажиллагааны тухайд эдгээр уулзалтуудаар ямар зүйл яригдсан бэ?
-Өмнө нь би Монгол Улсын засгийн газрын удирдлага манлайллыг өндрөөр үнэлж байгаагаа хэлсэн. Монгол Улсын эрүүл мэндийн ажилтны хичээл зүтгэлийг мөн биширсэн. Эрүүл мэндийн салбарын удирдлага ковидын хариу арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч олон шинэлэг зүйлийг бий болгосон. Жишээлбэл, тэд анхан шатны тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийж шинжилгээний тогтолцоог өргөжүүлсэн.
Би хэд хэдэн эрүүл мэндийн ажилтантай уулзсан. Нэг мэс засалч урьд нь хийж чаддаггүй байсан мэс ажилбараа одоо хийдэг болсон гэж ярихад нь би маш их баярласан. Энэ олон инавицийг ковидтой тэмцэх зуураа хийсэн байна. Энэ бол бидний төсөөлж байгаа ирээдүй. Ийм тогтолцоог бид улам өргөжүүлэх хэрэгтэй.
Монгол улсад сүүлийн 2.5 жил энэ шинэчлэлийн ажил хийгдэж одоо идэвхтэй явагдаж байгаа. Тиймээс ДЭМБ-ын хувьд бид Эрүүл мэндийн яам, Монгол Улсын Засгийн газартай дотно хамтран ажиллаж бусад улсад жишиг болох зүйлийг олшруулж, хөгжүүлэх хүсэлтэй байгаа.
-Коронавирусын цар тахлын нөхцөл байдал Дэлхийн бусад улс орнуудын хувьд шинэ сорилт байсан. Манай улсын хувьд ч гэсэн ялгаагүй шинэ сорилт байлаа. Ковид19 цар тахлын эсрэг Монголын эрүүл мэндийн салбарын 1000 мянган ажилтад өдөр шөнөгүй ажиллалаа. Таны хувьд манай эмч эмнэлгийн ажилчдын ур чадварын хувьд хэр санагдсан бэ?
-Юун түрүүнд цар тахлын үеэр ард иргэнийнхээ амь насыг аврахын төлөө ажилласан хичээл зүтгэлийг үнэлж байгаагаа хэлмээр байна. Олон саад бэрхшээлтэй тулгарсан байх. Үүний хажуугаар олон инновацыг нэвтрүүлэхийн төлөө ажилласан. Нэгд, би Монгол Улсын эрүүл мэндийн ажилтнуудыг өндрөөр үнэлж хүндэлж байна. Хоёрдугаарт манай бүсэд эрүүл мэндийн салбарын чадавх сайн боловч илүү сайжрах зүйлс байгаа. Монгол Улсын эрүүл мэндийн чадавх нь өнөөдрийнхөөс улам сайжирна гэдэгт би итгэлтэй байна.
-ДЭМБ-аас намар 9 сард коронавирусийн дахин давалгаа явж магадгүй гэсэн сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөн байсан. Энэхүү мэдээлэлд нэмж өгөх мэдээлэл танд байна уу?
-ДЭМБ 9 сард халдвар ахин давалгаална гэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ вирус ойрын хугацаанд арилж алга болохгүй. Вирус олон улсын хил заагийг хүндэтгэдэггүй тул дахин орж ирнэ, шинэ давалгаа үүсэж болно гэж бодож байна.
Гэвч хамгийн чухал зүйл нь миний түрүүний хэлсэнчлэн сүүлийн 2.5 жилд улс орнууд шинэ юмыг туршиж түүнээс суралцаж сайжирсаар ирсэн. Одоо бидэнд тогтолцоо байна. Энэхүү тогтолцоогоор дамжуулан манай бүс, Монгол улс дараа дараагийн давалгааг давж чадна. Гол нь Засгийн газрын зүгээс олон нийттэй харилцах холбоо харилцаа хувь хүний хариуцлага сайн байх ёстой. Тэгэхээр энэ тал дээр бид үргэлжлүүлэн мэдээлэл дата цуглуулна.
-Зарим судлаачид дэлхий ертөнц хэзээ хэвийн байдалдаа орох вэ гэдэг дээр санал солилцож зарим судлаачид хэзээ ч өмнөх шигээ хэвийн байдалдаа орохгүй гэж хэлж байна. ДЭМБ-ын зүгээр юу гэж харж байна. Үүнд хариулт өгөөч?
-Бүтээсэн зүйлээ үргэлжлүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна. Эрүүл мэнд, хүний амь нас, эдийн засаг нь маш нягт холбоотой байдаг гэдгийг бид харсан. Хүн бүр эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Зөвхөн халдварт өвчин биш. Даралт, чихрийн шижин, хорт хавдар гээд олон эрүүл мэндийн асуудал байна. Гол нь бид Ковидын өмнөх байдал руугаа ухарч тайвширч ерөөсөө болохгүй. Олон нийтийн түвшинд хувь хүний түвшинд бид эрүүл мэнддээ анхаарч хувь хүний эрүүл мэндийг дэмжсэнээр эрүүл улсыг бүтээх боломжтой. Эрүүл улс нь улмаар баян чинээлэг болох нь тодорхой шүү дээ.
-Сармагчны цэцэг өвчний талаар дэлхийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлгийг хүргэж судлаачдын санааг зовоож байна гэж харж байна. ДЭМБ болон бүс нутгийн улс орнуудтай энэ чиглэлээр хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?
-Хүмүүс энэ асуултыг их асуудаг болсон. Халдвар өвчний өнцгийг их сонирхож асуудаг. Ковидын үеэр бид эрүүл мэндэд анхаарах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахын ач холбогдлыг ойлгосон. Сурсан зүйлсээрээ дамжуулан эрүүл болцгооё. Эрүүл хүн нь эрүүл нийгмийн үндэс гэдэгт бил итгэдэг. Энэ өвчин Африкийн хэд хэдэн улсад нутагшмал байдаг. Тоо нь ихсэж өчигдөр 1000 тохиолдлыг давлаа. Ажиглаад байхад ъовидтой адилхан тархахгүй байгаа нь тодорхой болсон. Мэдээж тодорхойгүй зүйлс их байгаа болохоор бид үргэлжлүүлэн ажиглах болно. Ямартай ч ковид шиг тархах магадлал нь маш бага. Улс орнууд тэмцэх бүтэцтэй болсон.
-ДЭМБ-аас Манай улсад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг цаг алдалгүй нийлүүлж байсан манай эрүүл мэндийн салбарынхан үргэлж талархалтай ханддаг. Таныг орон нутгуудаар ажиллах болов уу гэж бодож байна. Орон нутагт эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж тоног төхөөрөмжийн талаар газар дээр нь танилцахаар та төлөвлөсөн байгаа юу?
-Орон нутгийн асуудлыг хөндөхөөс өмнө дэлхийд хомсодсон нөөцийг улсдаа бүрдүүлж үр дүнтэй хэрэглэсэн Монгол Улсын Засгийн газар, эрүүл мэндийн ажилтнуудыг үнэлж байгаагаа дурдъя. Энэ амин чухал хэрэгцээг үр дүнтэй хэрэглэж зарцуулсан тогтолцоогоор би бахархаж байна. Эдгээр нөөц нь эрүүл мэндийн ажилтны хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажилд томоохон үүрэгтэй. Орон нутгийн нөхцөл байдлыг харах хүсэлтэй байна. Нөөцийн тогтвортой эх үүсвэр гаргах нь их чухал гэж би боддог. Нөөц нь байснаар эрүүл мэндийн салбарын чадавхыг бүрдүүлнэ. Энд олон ажил явагдаж байгааг би ойлгож байгаа ч тогтолцоогоо илүү сайжруулах, нөөцөө бүрдүүлэх шийдлийг би сонирхож судалж байгаа.
-Та манай улсад 2 дахь удаагаа ийнхүү айлчилж байна. Өмнө ирсэн үе одоогийн нөхцөл байдал хоёрыг хооронд нь харьцуулаад харвал манай улсын эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал чадавх, хүний нөөц, техник технологийн хувьд манлайлал арга барилын хувьд хэрхэн өөрчлөгдсөн гэж та харж байна вэ?
-Энэ тал дээр олон хэлэлцүүлэг яриа хийсэн. Түүний үр дүнд нөөц бололцоо сайжирсан. Би Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог Дэлхийд жишиг болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа. Үүгээр Монгол улс нь хамгийн эрүүл аюулгүй улс болно. Бүсийн захирлын хувьд би Монгол улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа ч хувь хүний хувьд 2001 оноос хойш хэд хэдэн удаа ирсэн. Энэ хугацаанд ихээхэн дэвшилт гарсан. Эрүүл мэндийн салбар ирээдүйд улам хөгжиж чадавхаа бэхжүүлнэ гэж найдаж байна.
-Монгол улсын эрүүл мэндийн салбарын хувьд танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Би Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Монгол улсын засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна. Энэ хамтын ажиллагааны үр дүнд Монгол улс дэлхийн хамгийн эрүүл аюулгүй улсуудын нэг болно гэж найдаж байна.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа ажлын амжилт хүсье.
-Та бүхэнд бас маш их баярлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.