35 хүний амийг аварсан НОБГ-ын Аврах ангийн аврагч С.Билэгжаргал ОХУ-ын “Горячее сердце” буюу "Халуун зүрх" хүндэт тэмдгээр шагнагдлаа. С.Билэгжаргалын хувьд энэхүү шагналыг хүртэж буй Монгол улсын хоёр дахь иргэн юм.
Эргэн сануулахад, 2020 онд голын усанд живж байсан 9 настай хүүг аварсан Үндэсний Батлан хамгаалах сургуулийн дэргэдэх "Тэмүүжин Өрлөг" сургуулийн сонсогч Б.Тэмүүжин ОХУ-ын энэхүү шагналыг гардан авсан билээ.
НОБГ-ын Аврах ангийн аврагч С.Билэгжаргал 2021 онд нийт 35 аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 35 хүний алтан амийг аварчээ. Мөн галын голомтоос ноцтой гэмтсэн таван хүний амь насыг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн Гачууртад голд живж байсан тээврийн хэрэгслээс гурван хүний амийг аварчээ.
Түүний хүндэт тэмдэгийг Бүх Оросын төр олон нийтийн “Горячее сердце” санаачилгын зохион байгуулах хорооны шийдвэрээр Улаанбаатар дахь РЦНК-д ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов гардуулан өглөө.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд өөрийнхөө улсын эр зоригтой, идэвхтэй иргэн байж, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахын үлгэр жишээг харуулсан ОХУ-ын болон гадаадын 1020 гаруй шагналтнуудыг "Халуун зүрх" тэмдэгээр шагнасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жинхэнэ эх оронч залуу байна.Баяр хүргэе.
Хүний амь аварсан баатарлаг гэгээн үйлс нь буян болон санасан үйлс нь саадгүй биелэж байх болно доо. Сайхан хүүд баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
Монголд Монгол хүнтй амь аврахаар ороZZпизда шагнадаг болчихсон юм уу?!!!