СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-11-30

ШУУРХАЙ: Эрэн сурвалжилж байсан С.Пүрэвсүрэнг баривчилжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

2017 оны наймдугаар сарын 22-нд Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхүүдийг томилсон. Тэдний нэг нь Хүмүүнлэгийн асуудал хариуцсан зөвлөх Самбуудоржийн Пүрэвсүрэн юм.

Гэвч энэ эмэгтэй "Нэг өрх-нэг ажлын байр" хөтөлбөр гэгчийг явуулж, БНСУ руу ажилд зуучилна хэмээн одоогийн байдлаар 143 иргэнээс нийт 450 орчим сая төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдэн, орон даяар эрэн сурвалжлагдаад байсан юм. Тэрээр хүн тус бүрээс 1200 ам.доллар хураан авсан байдаг. 

Эрэн сурвалжилж байсан С.Пүрэвсүрэнг энэ сарын 29-30-нд шилжин шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр түүнийг саатуулан шалгаж байгаа аж. Тус хэлтсээс энэ талаар тодруулахад "Шалгагдаж байгаа хэрэг учир Прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариу өгсөн юм.

Сүүлд авсан мэдээллээр түүнийг энэ оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн ажлаас чөлөөлсөн гэсэн мэдээлэл байна. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.