СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-06-10

Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц байгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит "Чалко" компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.

Цахим уулзалтаар

БНХАУ-ын төрийн өмчит "Чалко" компаниас цаашид нүүрс тээврийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц, битүүмжилсэн тээврийн багийг байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ажлын хэсэг хэлэлцээрийг үргэлжлүүлэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллах бөгөөд бэлтгэл ажлыг хангахаар болсон байна.

БНХАУ-ын талаас Монгол Улс хилийн бүсэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж буйд талархаж байна гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ирораё
2 жилийн өмнө
202.131.248.206

Даварсан хулгайчууд зарсан бүх нүүрсээрээ эхний ээлжинд өрөө дарж дуусаг! Оюунэрдэнээ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.