СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Түвшинбаярын өмгөөлөгч 12-20 жил гэсэн зүйлчлэлийг 5-12 жилтэй зүйлчлэл рүү оруулахыг хүсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө эрүүгийн хариуцлагын үе шатаар үргэлжилж байна. Н.Түвшинбаяр үгээ хэлснээр гэм буруугийн шүүх хуралдаан шийдвэрээ гаргахаар завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх өрөөнд орлоо.

Шүүхээс одоо зөвлөлдөж байгаа нь гэм буруутай эсэхийг шийднэ. Хэрэв шүүх гэм буруутайд тооцвол дараагийн үе шат болох эрүүгийн хариуцлагын хуралдаан үргэлжлэн явагдана. Эрүүгийн хариуцлагын хуралдаанаар талууд дүгнэлт гаргаж хэлэлцүүлэг явагдаж эцсийн шийдвэр гарах юм.

Шүүх хуралдааны үеэр хохирогчийн талын өмгөөлөгч нарын хувьд улсын яллагчийн зүгээс танилцуулсан хуулийн заалтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингэхдээ прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба тус заалт нь 12-20 жилийн хорих ялтай.Харин Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров энэ удаагийн шүүх хуралд түүнд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д заасан зүйл ангиудыг өөрчлүүлэх саналтай оролцож байгаагаа шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан ба Эрүүгийн хуульд заасан 5-12 жилтэй зүйлчлэл рүү оруулахыг хүссэн юм.

Шүүх хурал өчигдөр өглөө 09.00 цагаас эхэлсэн шүүх хуралдаан оройн 20.15 цаг хүртэл үргэлжилсэн. Хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлж байсан юм. Өчигдөр нийт 8 гэрчээс тайлбар авсан юм. Шүүх хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж байна. Мөн шүүхийн явцад Н.Түвшинбаяр хохирогчийн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн гэдгийг түүний өмгөөлөгч хэлжээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг хуралдааны явцад гурван хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг насанд хүрэх хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Эргэн сануулахад прокурорын байгууллагаас олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
150.129.140.83

Хүнийг тамлаж алчихаад 5-12жил гэх шиг мөнгөтөй бол ял авахгүй нээ бүх насаар нь хорь нэг бол цаазал

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.