СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Наадамд зөвхөн монгол адуу уралдуулах хууль батлахыг шаардаж, уяачид жагсаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Үндэсний их баяр наадамд зөвхөн монгол адуу уралдуулах хууль батлахыг шаардаж, уяачид өнөөдөр тайван жагсаж байна.

Уяачдын төлөөлөл:

Наадамд зөвхөн монгол адуу уралдуулах нь үндэсний соёл, дархлаа оршин тогтнох үндэс болно. 2003 оны хуулийг дахин давтах болоод байгааг эсэргүүцэж байна. Улс төртэй уяачид нь холбогдож, эрлийз адуунууд оруулан хэдэн тэрбумаар нь зараад бизнес болгож байна. Монгол цэвэр адуугаа наадамд уралдуулах шаардлага л тавьж байна. Эрлийз адуу уралдуулж, ашиг олох санаатай хүмүүсийн эсэргүүцэл их байна.

2019 оны нэгдүгээр сард Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол баталсан. Тогтоолын дагуу 2019 оноос хойш Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил гурван шадар сайдын нүүр үзэж байна. Гэтэл одоо ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монгол наадмын утга мөн чанарыг алдагдуулсан хуулийн төслийг өргөн барилаа. Үндэсний морины уралдаанд зөвхөн монгол цусны зургаан насны морь уралдах ёстой атал монгол адууны стандартыг батлах хүртэл таван жилийн хугацаагаар 2025 он хүртэл сэрвээний өндрөөр хэмжинэ гэлээ.

Сэрвээний өндрөөр хэмжвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрлийз морьдын уралдаан болно. Үүнээс үүдэн ихэнх аймаг, сумууд наадмаа хийж чадахгүй байдалд хүрнэ. гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Өөгий
2 жилийн өмнө
192.82.72.236

Уяачид бишээ хэдэн цөөхөн ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн нөхдүүд л байна

Бүрэнтөнс
2 жилийн өмнө
103.212.118.37

адуу уралдах яахвж уяачид та нар хүүхдийг ундаа хортой зайдас авч өнч битгий хордуулаад байгаарай ураолаж ирээд ундаа зайдас хиам идээд л явж бдаг шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.