СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөл хорио зөрчсөн эрэгтэйн улмаас 5,000 гаруй хүнийг тусгаарлажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Хятадын нийслэл Бээжин хотын нэгэн эрэгтэй хөл хорионы дүрэм журам зөрчсөний улмаас түүний оршин суудаг орон сууцны 5,000 гаруй иргэнийг тусгаарлалтад оруулсан бөгөөд хууль хяналтынхан тус эрэгтэйн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.

Тодруулбал, 40 гаруй насны уг эрэгтэй нь 5 дугаар сарын 23-нд халдварын эрсдэлтэй худалдааны төвөөр зочилсон учир албаныхан түүнийг гэрийн тусгаарлалтад орохыг шаарджээ. Гэвч тэрээр тусгаарлалтын хугацаандаа "олон удаа гадуур гарч, халдвар тархах эрсдэл үүсгэсэн" бөгөөд тав хоногийн дараа "Эерэг" гарсан байна. Улмаар, эрх баригчид

Өнгөрөгч ням гарагт Хятадын тусгаарлалтын байгууламжуудаас гадуур цар тахлын халдварын 122 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Бээжинд ердөө 12 тохиолдол батлагдсан байна. ч дор хаяж долоо хоногийн турш халдварын шинэ тохиолдол илрээгүй бүсүүдэд номын сан, музей, театр, биеийн тамирын заалнуудыг дахин нээхийг зөвшөөрөөд байгаа юм.

Тус улсын эрх баригчид коронавирусийн "Омикрон" хувилбарын дэгдэлттэй тэмцэхийн тулд чанга хатуу арга хэмжээ авч, өргөн хүрээний хязгаарлалт тогтоосон нь эдийн засаг, иргэд нь сөргөөр нөлөөлж байгаа гэх шүүмжлэлд өртсөн ч тус улсын удирдагч Ши Жиньпин "Тэг-Ковид" бодлогыг үргэлжлүүлж, заавал амжилтад хүрэхийг шаардсан аж.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.