СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-05-30

🔴 LIVE: Дорноговь аймгийн малчид: 40 мянган мал усалдаг байсан бол дөрвөн айлын мал усалж чадахгүй болсон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 108 уурхайг эсэргүүцэж буй малчдын төлөөлөл, ИТХ-ын даргын хамт ҮАБЗ-д хандах талаар мэдээлэл хийлээ.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчдын төлөөлөл:

-2020-2022 оны хугацаанд уул уурхайн арван лицензийг шинээр нэмж олгосон. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа малчдын гол амьжиргаа, амьдрал болох бэлчээрийг доройтуулж байна. Тиймээс уул уурхайн ашиглалтын лицензийг 30 жилээр олгохгүй байхыг Засгийн газраас шаардаж байна. 10 сая тонн хүрэхгүй төмрийн хүдрийн нөөцийг жилд нэг сая тонноор олборлолоо гэхэд арван жил хүрэхгүй хугацаанд олборлоод дуусгаж байна. Говийн бүс нутагт уул уурхай баяжуулах үйлдвэр гэдэг нэрээр цэнгэг ус ашиглаж байгааг хориглох хэрэгтэй. Нүүдэлчин ард түмний эрүүл аюулгүй амьдрах орчныг хангаж өгөөч.

Сонгуулиар Дорноговь аймгийн Даланжаргалан суманд уул уурхайн лиценз дахин олгохгүй гэдэг амлалттайгаар санал авсан. Гэтэл арван зөвшөөрлийг нэмээд олгочихлоо. Бид олон жил өргөх бичиг барьж, арга хэмжээ авахыг шаардсан ч очих газартаа очдоггүй тул өнөөдөр өөрсдийн биеэр ирж төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байна.

Тээвэрлэлт, буулгалт гээд уул уурхайн үйл ажиллагаа явагддаг бүс нутагт амьдарч байгаа өрхүүд манан, тоос шороон дунд амьдарч байна. Нэг суманд л гэхэд 98 уул уурхайн лиценз олгогдоод байна.

.

Бид 30 жилийн турш хариуцлагагүй уул уурхайг харж, тэвчиж ирлээ. Гэтэл Засгийн газар өнөөдөр жил болгон 400 лицензийг худалдан, борлуулна гэдгээ зарлалаа. Үүнээс болж бидний газар нутгаар хайгуул хийсэн гадаад, дотоодын олон иргэн явах боллоо гэв.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 108 уурхайг эсэргүүцэж буй малчдын төлөөлөл ҮАБЗ-д хандаж, дараах арван шаардлагыг тавилаа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.