СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч На Гён Вон нар уулзжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч На Гён Вон нар 5 дугаар сарын 25-нд Давос хотноо уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө БНСУ-ын шинэ төр, Засгийн газартай хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох иргэдийн солилцоо, түүний дотор аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсад зорчих БНСУ-ын жуулчдыг ирэх хоёр жилийн хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлөх шийдвэрийг гаргасан тухай мэдээлж, хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн визийн хөнгөлөлт үзүүлэх, тухайлбал аж.

Тусгай элч На Гён Вон хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн салбарт төдийгүй ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөгжүүлэх ихээхэн нөөц боломж байгааг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.