Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
-2022 оны тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 1-ний хооронд Тавантолгой-Цагаанхадны чиглэлийн уртын тээврийг эхлүүлье гэдэг дээр БНХАУ-ын талтай зөвшилцсөн.
Жил гаруй зогсоод байсан Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа ойрын өдрүүдэд эхэлнэ. БНХАУ-ын талаас халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг хүсдэг.
Хуучин задгай тээвэр, чингэлэгт шилжсэнээр үнэ өслөө гэдэг зүйл байсан. Судлаад үзэхэд бүх жижиг илгээлтийн ачаа бараа Улаанбаатар нөхцөлтэйгөөр зарагддаг юм байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хүртэл хүлээн авагч нь мөнгөө төлчихдөг. Хүлээн авагчийн худалдаж авч байгаа бараанд Улаанбаатар хүртэл үнэ төлөгдсөн учраас хүлээн авагчийн зүгээс БНХАУ-ын хил болон хил хоорондын тээвэр, Монголын хилээс эцсийн цэг хүртэлх тооцооллыг нарийн гаргасан зүйл байхгүйгээр шууд Эрээн дээр ажиллаж байгаа тээвэр зууч компаниудын аманд багтаж мөнгөө төлдөг байжээ гэдгийг тогтоосон.
Эрээн дээр сугалаа гэдэг зүйл явагдаж байсан нь ч үнэ хөөрөгдөх гол нөхцөл болоод байна гэдгийг ч асуудал болгож тавьсан.
Одоогоор нөхцөл байдал харьцангуй дээрдэж эхэлж байна. Тээврийн зардал буух эсэх нь ачаа хүлээн авагч, илгээгч хоёрын тохиролцооноос хамаарна. БНХАУ нүүрсний импортын татварыг тэглэсэн. Үүнтэй холбогдуулан татан авалт нэмэгдэх болов уу гэсэн төсөөлөл байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ хүүрийг тийм л цагаан юм бол яагаад халтар гэсийн бол доо