СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгосын эрх баригчид цар тахлын эсрэг вакцинд хамрагдахгүй гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Умард Солонгосын Засгийн газар хүн амаа коронавирусийн эсрэг вакцинжуулахаар төлөвлөж байж магадгүй ч Ким Жон Ун болон түүний ойр дотнын элитүүд вакцин тариулахгүй гэж тус улсын халдварт өвчний эмч асан Чой Жон Хун хэлжээ.

ч цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэний дараа байр сууриа эрс өөрчилж, вакциныг "үр дүнтэй" гэж мэдээлсэн юм.

Тэгвэл БНАСАУ-д эмчээр ажиллаж байгаад БНСУ руу дүрвэсэн Чой Жон Хун "Ким Жон Ун вакцины гаж нөлөөний бага ч гэсэн эрсдэлийг хүлээхийг хүсэхгүй. Чөлөөт ертөнцийн улстөрчдөөс ялгаатай нь Ким хэнтэй уулзаж, хаашаа явахдаа бүрэн хяналт тавьж чадна. Хэрвээ тэр хүсвэл улс орноо удирдаж байх хугацаандаа хэнтэй ч уулзах шаардлагагүй" хэмээн "The Korea Times" агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Түүний энэхүү үзэл бодол нь Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын газрын дүгнэлттэй таарч байгаа юм. Тус тагнуулын агентлаг нь Ким Жон Уныг "вакцины гаж нөлөөний улмаас" цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамрагдахаас татгалзана гэж Үндэсний Ассамблейд мэдээлсэн аж.

Ноён Чой үргэлжлүүлэн "Умардын эрх баригчид хойд хил дээрх цэргүүдээ вакцинжуулж эхэлсэн гэсэн мэдээлэл тархаад байгаа... Миний бодлоор вакцинжуулалтын хөтөлбөрийг өргөжүүлэхдээ эхлээд өндөр настнуудыг хамруулах бөгөөд хэр үр дүнтэй болохыг нь албаныхан судална.

Өмнөд Солонгосын зүгээс энэ сарын 16-наас хойш Умард Солонгост эрүүл мэндийн тусламж, вакцин санал болгож байгаа ч Пёньяны тал хариу өгөөгүй хэвээр байна.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.