СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Оролцоо" төслийн бүртгэл нөгөөдөр дуусна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Төсөлд 18-34 насны сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй, ажил, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуу та "Оролцоо" төсөлд төрийн үйлчилгээний цахим систем www.e-mongolia.mn-ээр дамжуулан 2022.05.16-2022.05.26-ны өдрүүдэд бүртгүүлээрэй.

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ?

- 18-34 насны залуучууд (1988 оны 06 сарын 6-аас хойш 2004 оны 06 сарын 6 -аас өмнө төрсөн байх)

- Сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй ( 2022 оны 2,3,4-р саруудад нийгмийн даатгал төлөгдөөгүй байх)

- Их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй байх.

Дээрх шалгуур хангасан залуучууд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 26-ны хооронд www.e-mongolia.mn-ээр бүртгүүлээрэй.

www.e-mongolia.mn цахим системээр бүртгүүлэх боломжгүй залуучуудын анхааралд:

Нийслэлд Нийслэлийн төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд, орон нутагт 21 аймаг, 330 суманд байрлах төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний WWW.E-MONGOLIA.MN
цахим системийн операторуудад хандан бүртгүүлэх боломжтой.

Мөн аймаг, дүүрэг, сумын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд, тэдгээрийн албан хаагчдын тусламжтайгаар WWW.E-MONGOLIA.MN цахим системд нэвтрэн орж бүртгүүлнэ.

Бүртгүүлэх заавар:

- Та www.e-mongolia.mn төрийн үйлчигээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч орно.

- “Үйлчилгээнүүд” гэсэн цэсний “Хөдөлмөр эрхлэлт” гэсэн хэсэгт “Ажлын байранд орох” гэсэн хэсэг дотор “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх Оролцоо” төсөл гэсэн цэсэн дээр дарснаар таны өмнө бүртгэлийн асуултууд гарч ирнэ.

- Мөн хайлтын хэсэгт “оролцоо”, “залуучуудын хөдөлмөр эрхлэлт”, “залуусын” зэрэг түлхүүр үгсээр хайхад бүртгүүлэх хэсэг шууд гарч ирнэ.

Бүртгэл: 2022.05.16-26-н хүртэл үргэлжилнэ.

Сонгон шалгаруулалт: 2022.5.26-30-нд 9 дүүрэг, 21 аймагт зохион байгуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.