Өнөөдөр /2022.05.23/ болох үйл явдлын мэдээллийг хүргэе.
10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
11:00 цагт Төрийн ордонд Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулна.
12:00 цагт Төрийн ордонд Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
14:00 цагт
- "Монгол ньюс" мэдээллийн төвд Гавьяат жүжигчин А.Цэгмид, дуучин Б.Бат-Энэрэл, А.Эрдэнэцэцэг нар эх, үрсийн баярт зориулсан “Ирээдүй өөд итгэл хайрлая” тоглолт хийх талаараа мэдээлэл хийнэ.
- Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Шадар сайд С.Амарсайхан иргэдтэй уулзана.
- Соёлын төв өргөөнд ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ сонгоход туслах зорилготой “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны нээлт болно. Утас: 89017101
- Төрийн ордонд “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” хэлэлцүүлэг зохион байгуулна.
- УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс Эрүүгийн хуульд шинээр орж буй "доромжлох" заалтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 89011440
17:00 цагт Спортын төв ордонд сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн бага хурал болно. Утас: 88023710
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.