Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо "Алтай" хотхоны 10 давхарт айлын тагтан дээр гал гарч байгаа дуудлага өнөөдөр /2022.05.20/ 15:00 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу гал унтраах аврах анги шуурхай ажиллаж, тагтнаас эхэлсэн галыг бүрэн унтраажээ. НОБГ-аас галын шалтгааныг тодруулахад “Урьдчилсан байдлаар тагтан дээр тамхины иш хаясан байж болзошгүй. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хохирлын хэмжээ мөн тодорхой болоогүй” гэх тайлбар өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тамхичид дандаа тагтан дээрээ гарч тамхи татдаг үүнийгээ болимоор юм.