СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-20

Хандлага, ойлголтын сургалтыг Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран зохион байгууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гадаадын иргэн, харьяатын газрын Жендэрийн эрхийг хангах орон тооны бус зөвлөлтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх” сургалтыг танхим болон цахимаар нийт 150 гаруй хүнд зохион байгууллаа.

Тус сургалт арга хэмжээний үеэр “Ээлтэй ертөнц ТББ”, “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”, “Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Морьт хас ХХК”, хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Болороо нар ирж өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх, төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг мэдээлэл, арга зүйгээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний танилцуулга, борлуулалт хийхэд дэмжлэг өгөх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.

Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.