УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст сэргээн шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр 2015 онд нээсэн хэргийг нь сэргээгээд буй.
Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс тэээрлэдэг, БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль тогтоомж зөрчиж, энгийн тарифаар буюу нэг хүнээс 126 000 төгрөг хураах хууль бус үүрэг албан тушаалтнуудад өгсөн. Үүнээс нь болж 2013 оны арваннэгдүгээр сараас 2014 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд улсын төсөвт төвлөрөх ёстой байсан 38.5 сая төгрөг ороогүй. Мөн БНХАУ-ын таван иргэнд яаралтай горимоор буюу нэг хүнээс 504 000 төгрөг хураах ёстой байхад энгийн тариф болох 252 000 төгрөг авч виз олгуулсан, дээрх хоёр үйлдлийнх нь улмаас улсын төсөвт 40 саяын хохирол учирсан гэх үндэслэлээр нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээсэн юм.
Түүнчлэн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас улсын төсөвт 236 сая 544 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Б.Пүрэвдоржийг шалгаад 2016 оны нэгдүгээр сард уг үйлдлийг нь хэрэгсэхгүй болгоод байсныг сэргээсэн аж. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан дээрх үйлдлүүдийн улмаас улсын төсөвт нийтдээ 276.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг 2020 оны арваннэгдүгээр сард сэргээн шалгуулахаар прокурор шийдвэрлэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст прокурорын даалгаврын дагуу нэмэлт ажиллагаа хийж эхэлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрлээ. Сэргээн шалгаж эхэлснээс хойш сураг алдраад багагүй хугацаа өнгөрч буй энэ хэрэг ямар шатанд байгаа талаар прокурорын байгууллагын эх сурвалжуудаас лавлахад “Мөрдөн шалгах ажиллагаа бараг дуусаж байгаа гэхэд болно. АТГ-аас яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын хяналтад шилжүүлээд байна. Одоогоор ямар нэг шийдвэр прокурор гаргаагүй” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Мал хамгаалах сангаас компаниудад 40 тэрбум төгрөгийн хүүгүй зээл 2017 онд олгосон байдгаас 29 аж ахуйн нэгж ямар нэг төсөл, хөтөлбөр ирүүлээгүй атлаа хууль журам зөрчин санхүүжилт авсан нь аудитын дүгнэлт, хууль сахиулах байгуулагынхны шалгалтаар тодорхой болсон билээ. Тэдний дотор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” ХХК 1.3 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан юм. “Жинст транс” ХХК “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Мал хамгаалах сангаас дээрх зээлийг авсан бөгөөд төрд мөнгөө хугацаанд нь эргүүлэн төлөөгүйгээс ийнхүү шалгуулах болсон гэдэг.
Ийнхүү нэн хөнгөлөлттэй зээл авахад эрхэм гишүүний оролцоо бий, эсэх нь АТГ-ынхны шалгалтаар тодорхой болох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hudlaa shudargiin dur esegsen naanaa bol eh oronch tsarailaad dalduur bol bubiil muu muuhaig hiigchdiin ulgii ni AN namiihan l baihiin ter saldangiin odontuyag bas barih horih heregtei ortsond otsgondog mafiihnaas nuhur huuhed nj mungu avdag ni ih hural haviin ajliig ni ene avgai amjuuldag bj taaraa tegheer ih hurald suugaal uureg hariutslaga yrihaar gadniihand hov hurgeed siij bh yos zui gej bna uu edend
za estoi zuv shuu. mash ih zuil bdg bh shuu ene gostuud
МАНингийн хятадын тавиул гишүүд нь хэдэн тэрбум долларын хулгай шааж хүн алж байхад хэрэг үүсгэх нь битгий хэл шалгахчгүй, аль 15 оны хэдэн жолоочын визны асуудлаар шалгаж нтр бүр үзээрийн.
Шалгаад эргүүлэн татах л хүний нэг дээ энэ гостууг