СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ Киев дэх Элчин сайдын яамаа эргэн нээжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины нийслэл Киев дэх АНУ-ын Элчин сайдын яам гурван сарын дараа эргэн нээгдсэн болохыг тус улсын Төрийн департамент өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен "Украины ард түмэн бидний дэмжлэгтэйгээр Оросын довтолгооны эсрэг эх орноо хамгаалсан бөгөөд үүний үр дүнд манай улсын туг ЭСЯ-ны гадна дахин мандлаа. Одоо ч Кремлийн харгис түрэмгийллээс эх орноо хамгаалж буй Украины Засгийн газар, ард түмэнтэй бид бахархалтайгаар хамт зогсож байгаа бөгөөд үргэлжлүүлэн дэмжинэ" хэмээн албан ёсны мэдэгдэлдээ тэмдэглэсэн юм.

хэдий ч тус улсын дипломат төлөөлөгчид баруун хязгаарын Львов хотоос үйл ажиллагаа явуулсаар байсан ба зарим үед аюулгүй байдлын үүднээс хөрш Польшид хонодог байжээ.

Харин Украины арми Оросын цэргүүдийг тус улсын хойд хэсэг болон нийслэл орчмоос түлхэн гаргасны дараа дайн зүүн болон өмнөд хэсэгт төвлөрөх болсон учир Киев дэх ЭСЯ ийнхүү эргэн нээгдэж байна. Ингэхдээ

Эх сурвалж: AFP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.