СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Юрий Шевчукийг Оросын армийг "үл хүндэтгэсэн" хэрэгт буруутгажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын домогт "ДДТ" рок хамтлагийн ахлагч, гоцлол дуучин Юрий Шевчук энэ сарын 18-ны өдөр Уфа хотод хийсэн тоглолтынхоо үеэр Украин дахь түрэмгийллийг эсэргүүцсэн үг хэлсэн нь шуугиан тариад байна. Тэгвэл орон нутгийн цагдаа нар түүнийг Оросын армийг "үл хүндэтгэж, нэр төрийг нь гутаасан" хэрэгт буруутгаж байгаа бөгөөд хэрэв гэм бурууг нь тогтоовол 50 мянган рублиэр торгох юм.

Шевчук 8,000 гаруй үзэгчид хандан "Яг одоо Украинд хүмүүсийн амийг хөнөөж байна. Энэ юуны төлөө гэж? Манай залуус яагаад тэнд амиа алдаж байна вэ? Орос, Украины залуучууд дахиад л амиа алдаж байна. Хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүд юуны төлөө үхэж байна вэ? Манай Цезарийн Наполеоны төлөвлөгөөнөөс болж уу? " гэж хэлэхэд хүмүүс түүнийг дэмжин, алга ташжээ.

Тэгвэл удалгүй албаныхан тоглолт болсон цэнгэлдэх хүрээлэнд ирж, Шевчукийг цаг гаруйн турш байцаасныг продюсер Радмир Усаев өөрийн олон нийтийн сүлжээндээ бичсэн байна. Тэрээр болсон явдлын талаар "Тэд Юрийг хамтлагийн гишүүд болон менежерээс нь тусгаарлаж, түүнтэй цаг гаруйн турш ярилцсан бөгөөд дайн ба эх орны тухай хэлсэн үгсийнх нь талаар шалгаасан.

Юрий Шевчук нь Ерөнхийлөгч Владимир Путинтэй өмнө нь сөргөлдөж байсан бөгөөд Крымийг Орост нэгтгэхийг эсэргүүцэж буйгаа шууд илэрхийлж байсан. Түүнчлэн тэрээр Сибирийн Тюмень хотод болох тоглолтынхоо үеэр Оросын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэх бэлгэ тэмдэг болох "Z" үсэг бүхий туг байрлуулахаас татгалзсаны улмаас эрх баригчид тус арга хэмжээг цуцалсан билээ.

Эх сурвалж: The Moscow Times, Радио Свобода

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Eegii
2 жилийн өмнө
139.5.216.33

Ene cin harin eh oron ch hun bn.

Eegii
2 жилийн өмнө
103.161.242.188

Respect

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.