СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгосын иргэдийг цар тахлын эсрэг уламжлалт эм хэрэглэхийг уриалжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Цар тахлын томоохон давлагаанд нэрвэгдээд буй БНАСАУ-ын эрх баригчид эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийн зэрэгцээ иргэдийг Солонгосын уламжлалт эм хэрэглэхийг уриалж байна.

Уламжлалт эм нь "хор хөнөөлт өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэхэд үр дүнтэй" гэж төрийн мэдлийн "KCNA" агентлаг мэдээлсэн ч энэ нь анагаах ухааны судалгаагаар нотлогдоогүй юм.

Одоогийн байдлаар тус улсын 1,978,230 хүнд халуурах шинж тэмдэг илэрч, 63 хүн нас бараад байгаа бөгөөд тэдний хэд нь коронавирусийн шинжилгээ өгч, "Эерэг" гарсан нь тодорхойгүй байна.

Нийслэл Пёньян болон ойролцоох бүс нутгуудад тариур, халууны шил, эм болон эмнэлгийн бусад хэрэгслийг "аянга цахилгааны хурдаар" үйлдвэрлэж байгаагаас гадна тусгаарлах тасгуудыг нэмэгдүүлж, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлсэн гэж албаныхан тэмдэглэсэн юм. Үндэсний хэмжээний вакцинжуулалтын хөтөлбөрөөс татгалзаж, цар тахлыг эмчлэх арга барилд суралцаагүй

ДЭМБ-ын зүгээс цар тахлын дэгдэлтийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсэж, АНУ, Өмнөд Солонгос улсууд эмнэлгийн тусламж илгээхийг санал болгосон ч Умард Солонгос улс өнөөг хүртэл хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.