АН-ын даргын сонгууль дөрөвдүгээр сард улс орон даяар болж, Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 96 хувийн саналаар ялалт байгуулсан. Тус Ардчилсан намын зүгээс Х.Баттулгыг намын даргаар ёсчлон батламжилж, тамгаа гардуулан өгсөн байдаг.
Гэтэл С.Эрдэнэ даргатай Ардчилсан намыг Улсын дээд шүүх Хууль ёсны Ардчилсан намаар хүлээн зөвшөөрч "Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт"-ийг баталсан талаар тус намаас мэдээлсэн.
Уг асуудлыг АН-ын гишүүд, дэмжигчид эсэргүүцэн, УДШ-д АН-ын даргаар батламжлагдсан Х.Баттулгыг бүртгүүлэх материалыг албан ёсоор хүргүүлсэн. Тэгвэл маргааш Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхээ УДШ хэлэлцэх юм. УДШ-ийн шийдвэр хэрхэн гарахтай холбоотойгоор тус намын дэмжигчид УДШ-ийн гадна суулт зарлаж, намын даргыг бүртгэхгүй бол "Зулын гол болоход бэлэн" гэх уриа лоозон барин, эсэргүүцлээ илэрхийлж байна.
АН-ын дэмжигчид:
-1990 оноос хойш АН-ыг дэмжиж ирсэн. Монгол улсын бүх аймаг, суманд байгаа АН-ын тамга тэмдэг бүгд нэгэн зэрэг алга болно гэж байх уу? 300 гаруй тамга тэмдэг нэгэн зэрэг алга болсон нь их хачин явдал болоод итгэж өгөхгүй байна. Үүнийг УБЕГ зөвшөөрч, хүлээж аваад, дурын хүнд тамга тэмдгийг өөрчлөх эрх өгч байдаг. УДШ ч нөгөө АН-д үйлчлээд байна.
-УДШ маргааш Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг хэлэлцэнэ. Хэрэв гишүүд дэмжигчдийн хүсэж байгаагаас эсрэг шийдвэр гаргавал яах вэ?
-Зөвхөн Ардчилсан намд биш Монголын ард түмэнд аюул учирна. Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол зулын гол болно гэдэг нь шударга шүүхтэй холбоотой асуудал. Шударга ёс байхгүй бол улс гэж байхгүй. Үхсэнтэй ялгаагүй болох нь хэмээн бухимдаад тэгж хэлсэн байх.
АН-ын бүхий л үйл ажиллагааг завхруулж байгаа хэсэг бүлэг хүнийг олон түмэн жигшиж байна. Хууль засаглана гэдэг том үнэнийг УДШ харуулна гэж найдаж байна.
Ардчилсан нам 200 мянган гишүүнтэй, 117 мянган гишүүний сонголтоор Х.Баттулгыг сонгосон. Бүртгэж авах нь УДШ-ийн ажил. Бүртгэж автал нь бүхий л талаар тэмцэх болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ёстой л амь нь тэмцэж байх шиг байна женко хөөрхий одоо яая гэхэв монгол улс хуультай
Эд наот 10000 $ өгсөн гэсэн үнэн боловуу
Надад $ ӨГӨӨЁ
parrraxaxaxaxaxa pzdaaaa dandaaa tsus oirttson erguu huduunii ork emee uvuu nar shaaana bz kkkkkkkk uhleeldeee jenco axaxa
Yo yo yostoi neg bantan hutgah ym daa ene AN han .2 tal bolood uimeldeed baidag.Odoo boliosoi.