АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-18

Осолдсон краныг буулгаж, иргэдийг нүүлгэн шилжүүллээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Энэ сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт баригдаж байгаа 14 давхар орон сууцны барилга угсралтын ажилд ашиглагдаж байсан цамхагт краны татуурга тасарсан осол гарсан. Осол гарах үед барилга дээр ажилчид байгаагүй, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ажлаа зогсоож, тарсан байжээ.

Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ямар нэг хохирол учраагүй бөгөөд аймгийн Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамтарсан шуурхай баг, холбогдох компанийн төлөөллийг байлцуулан ослын дараах нөхцөл байдалд үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна..

Тус кран нь Монгол Улсын өргөх байгууламжийн улсын бүртгэлд бүртгэлтэй, 2021 онд техникийн магадлал хийгдсэн, мэргэжлийн компаниар угсралт суурилуулалт хийгдсэн байна.

Барилга угсралтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөж, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.