Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийх үеэр “Улаанбаатар смарт карт” компанийн картыг хэрэглээнээс хасах талаар мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
-"Смарт карт" нэвтрүүлснээс хойш нийслэлээс нийтийн тээвэрт олгодог санхүүжилт жилийн 300 тэрбум төгрөг байснаа одоо ихээхэн өссөн.
“Улаанбаатар смарт карт” компанийг БНСУ-ын талтай хамтран байгуулсан. Энэ компанид аудит оруулъя, санхүүгийн дүнг нь харья гэхээр болдоггүй. Бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг юм байна. Ухаалаг картын системийг манай дотоодын компаниуд өөрсдөө хийх бүрэн боломжтой. “Улаанбаатар смарт карт” компанийн картыг хэрэглээнээс хасна. Үндэсний компанитайгаа хамтарч улаанбаатар хотын нийтийн тээврийг ухаалаг цахим болгоход хамтран ажиллана гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Erthen kartaa zarahaas
Яаж хөгжлөөс ухрах вэ гэсэн шийдвэр гаргах вм .Автобусны жолооч нараа бэлэн мөнгө авдагийг зогсоож арга хэмжээ аваач.Бүх орон карттай байгаа үнэн бусдыг хорлох замаар эрх мэдэлд хүрсэн хүн шүү эрх мэдэлтэй бх хугацаа чинь бага үлдлээ шүү
Яаж хөгжлөөс ухрах вэ гэсэн шийдвэр гаргах вм .Автобусны жолооч нараа бэлэн мөнгө авдагийг зогсоож арга хэмжээ аваач.Бүх орон карттай байгаа үнэн бусдыг хорлох замаар эрх мэдэлд хүрсэн хүн шүү эрх мэдэлтэй бх хугацаа чинь бага үлдлээ шүү
солонгосоо цуцлаад өөрсөдөө картын системээ бие дааж хийе гээд бн
Автобусны буудал дээр байгаа 10 ТҮЦнээс нэг нь ч цэнэгглэхгүй ганц байгаа нь бэлэн мөнгөөр л үйлчилнэ шилжүүлж болохгүй гээд байхаар хэнч цэнэглэх гээд оролдохгүй бэлэн мөнгөө өгөөд л явна шүүдээ.