"Монголбанкны өрөнд хураагдан авсан байсан зоорийг улсад 25 тэрбум төгрөгөөр шахсан" гэх дуулиан сүүлийн үед дэгдээд байгаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үүнд бодит тайлбар өглөө.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
-Монголбанкны өрөнд хураагдан авсан байсан 14 мянган тонны багтаамжтай зоорийн асуудлаар Засгийн газраас "Нийслэлийн иргэдийн хүнсний нөөцийг бүрдүүлэхэд ашиглаж болох эсэхийг Хотын дарга Д.Сумъяабазарыг судлах" шийдвэр гарсан. Одоогоор худалдаж авсан ямар ч зүйл байхгүй. "Судлах" гэж цагаан дээр хараар бичсэн байгаа.
Ийм агуулах хураагдсан байгаа юм байна. Нийслэлийн иргэдийн хүнсний нөөцөд ашиглаж болох эсэхийг судал гэсэн үүрэг өгсөн байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эдэнд хууль үйлчилэхгүй болхоор эд ингэхээс өөр яахавдээ үхэр монголчуудаа босохоос өөр зам алга даа