СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-05-18

Олон сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан солонгос эрийг эрэн сурвалжлахаар болов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат тэргүүтэй олон айлын үнэт эдлэлийг хулгайлж, олон сая төгрөгийн хохирол учруулсан Т.Х, БНСУ-ын иргэн Баг Жон Ёог (Bak Jong Yeoug) нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр нэг бус удаа товлосон боловч шийдвэрлэж чадахгүй өдий хүрлээ.

Хамгийн сүүлд тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр товлосон ч байна.

Т.Х, Баг Жон Ёог нарыг МБА-ны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны хоёрдугаар сард нэмж шалгаж дуусаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш хэргийг шийдвэрлэж чадаагүй байгаа юм.

юм. Гэвч Улсын дээд шүүх хохирогч Л.Гүндалай, эхнэр Л.Аззаяа, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр болж буцаасан юм. Учир нь Л.Гүндалай, Л.Аззаяа, Л.Чинбат зэрэг нэр бүхий хохирогчдын алдсан зарим эд зүйл олдоогүй, тэд гомдолтой гэсэнд үндэслэн нэмж шалгасан байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.14

хулгайчдаас хулгайч л авсан байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.