Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутаг - Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ удаад “Доолт” ХХК-ийн тариалалтын үйл явцтай танилцаж, тариалангийн талбайн ойн зурвас байгуулах ажилд оролцож, мод тарилаа.
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Модны суулгац, үр борлуулах зовлонгүй болсон. Оюутолгой компани гэхэд 100 сая мод тарина. Томоохон аж ахуйн нэгжүүд үрсэлгээний компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Тиймд та нар ч гэсэн зах зээл рүүгээ ойртож, тэдэнтэй уулзаж, гэрээ байгуулах хэрэгтэй. "Санхүүжилтийг нь бид гаргая. Бидний өмнөөс мод тариад өгөөч" гэж компаниуд ярьж байгаа.
Ирэх жилүүдэд Монгол улсын 92 хувьд нь мод тарина. Мод үнэд орно. Аж ахуйн нэгжүүд сэргэнэ. Олон тооны ажлын байр бий болно. Өнөөдөр л эхэлж байгаагаас биш, 100 жилийн дараа ч бидний үр хүүхэд мод тарьсаар байх болно. Сүүлийн үед дроноор газар руу буудаж тарьдаг технологи гарчихлаа. Бид хобби маягаар тариад байна. Нэг мод 200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний экологийн үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Монгол улсад жилд 100 сая үр хэрэгтэй байгаа шүү.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Г.Лхагвадорж:
-Аймгууд суулгац, үр авъя гэж хандсан. Заримтай нь хамтран ажиллаж байна.
Бугантны бизнесмэн:
-Гадаадын үнэтэй модны үр, суулгац бүү аваасай. Орон нутгийн мод орон нутагтаа л сайн ургана шүү. Бугантынхан бид жилдээ 5-10 сая үр бэлтгэн нийлүүлэх боломжтой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.