ОХУ-ын цэргийн хүчинд бүслэгдээд буй Украины Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрт хоёр сар гаруйн турш гацаад байсан хэдэн зуун украйн цэргийг нүүлгэн шилжүүлсэн талаар албаныхан мэдээлжээ.
Шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар тохиролцоонд хүрснийг Оросын тал өмнө нь мэдэгдээд байсан билээ. Тэгвэл хүнд шархадсан 53 цэргийг Оросын дэмжлэгтэй босогчдын мэдэлд байгаа Новоазовск хот руу нүүлгэн шилжүүлсэн бол дахиад 211 цэргийг мөн босогчдын хяналтад байгаа Оленовка руу шилжүүлсэн гэж Украины Батлан хамгаалахын дэд сайд Ганна Маляр хэлжээ. Эдгээр цэргийг олзлогдсон орос цэргүүдээр солино гэдгийг тэрээр тэмдэглэсэн юм.
Ийнхүү Украины дайчдыг тээвэрлэсэн арав орчим автобус Азовсталь үйлдвэрийн талбайгаас өнгөрөгч даваа гаргийн орой гарч яваа нь хоёр улсын хэвлэлүүдийн дүрс бичлэгт буусан байна. Энэхүү нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд Украины зэвсэгт хүчин, тагнуулын болон хэлэлцээрийн баг, мөн Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ оролцсон гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Оросын зэвсэгт хүчин өнгөрөгч 3 дугаар сарын эхээр Мариуполь боомт хотыг бүслэн орсноос хойш Украины олон зуун цэрэг, мөн цөөнгүй энгийн иргэн Азовсталь гангийн үйлдвэр доорх хоргодох байрт гацсан бөгөөд одоо тус үйлдвэрт хэдэн хүн үлдсэн нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гацаад байхдаа яахавдээ бүслэгдсэн гээч
Бүгд бууж өгөөд дууслаа барууны эргүүнүүд бас нүүлгэн шилжүүлэлт гэчихжэээ хахха
ЮУН НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ !!! ХА ХА ХА ЁСТОЙ “ИЧСЭН ХҮН ХҮН АЛНА” ГЭЭЧ БОЛОХ НЬ УУ! “Азовсталь”-ийн бүгсэн нацистуудын дарга нь Оросын цэргийн даргатай хэлэлцэж тохироод Оросууд хүмүүнлэгийн коридор нээж гаргасан! Цагаан даавуу өргөж, Зэвсгээ хураалгаад БУУЖ ӨГСӨН!!! Энд Киевийн оролцоо байгаагүй!