СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТАНИЛЦ: Хэмнэлтийн хуулиар танагдаж буй зардал болон албан тушаалууд

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Төрийн хэмнэлтийн хуулийг УИХ-аас баталсан. Хууль өчигдрөөс /2022.05.16/ хэрэгжиж эхэллээ.

Хуулиар үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа. Онцлох заалтыг хүргэе. 

Засгийн газрын агентлаг, ажлын алба, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно.

Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно.

Агентлагийн дарга, ИТХ, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно.

УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны ТНБД, агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно.

Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно.

Орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно.

Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн хэрэгсэлд бусад автотээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ.

Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно.

Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний болон шүүгчийн өмсгөл, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцас хамаарахгүй.

Агаарын тээврийн хэрэгслээр албан томилолтоор энгийн зэрэглэлээс бусад суудлаар төсвийн болон байгууллагын хөрөнгөөр зорчихыг хориглоно.

Нэн тэргүүнд үндэсний агаарын тээвэрлэгчийг сонгож үйлчлүүлнэ.

Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй.

Гар утасны зардал, ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт эсхүл өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардлыг хориглоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 98 (6830)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхзаяа
2 жилийн өмнө
66.181.160.58

Суманд орлогч дарга байна гэсэн үг үү тэ

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.65

УИХ-д баахан зөвлөх нэртэй арын хаалганы хоолны савнууд дүүрэн байдаг шдээ тэрийгээ цэгцлээч Занданшатар даргаа хэмнэлтийг өөрөөсөө эхэл

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.68

Тийм шүү

Irgen
2 жилийн өмнө
202.55.188.93

Hemneltee UIH, zasgiin Gazar ooroosoo ehel

Зочин
2 жилийн өмнө
59.153.112.51

Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлж, үлгэрлэж явах хэрэгтэй

вв
2 жилийн өмнө
202.126.89.2

БГД өнөөдөр лав гурван орлогчтойгоо л байна лээ. Хэзээ хуулийг хэрэгжүүлж эхлэх вэ. Хэн хянаж байгаа вэ

Зочин
2 жилийн өмнө
202.9.41.143

Засгийн газрын агентлаг дэд орлогчоо халахгүй бна гэхээр ямар хэмнэлт байх вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.